31, May 2023
Хүмүүс цаасаар ном уншихыг илүүд үзсээр байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийж үзсэн байна. Тэдний 42.2 хувь нь эрэгтэй, 57.8 хувь нь эмэгтэйчүүд байжээ.Уг судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн бага нь 12, хамгийн ахмад нь 80 настай байв. Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын дундаж тоо 8, хамгийн олон давтагдаж буй номын тоо 3 ширхэг байна. Судалгаанд оролцогчдын 88.4 хувь нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9 хувь нь хэвлэмэл шинэ ном, 18.5% нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг. Харин 11.3 хувь нь цахим ном, аудио ном, 0.3 хувь нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг байна.

Эх сурвалж : montsame.mn

31, May 2023
Уншдаг үндэстэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын нэгэн том тэмдэглэлт баярын тоонд “Номын баяр” зүй ёсоор тооцогдох болжээ. Энэ баярын 33 дахь удаагийнхыг 2023 оны тавдугаар сарын 26-28-нд монголчууд уламжлал ёсоороо нийслэлийн төв талбайд гурван өдөр тэмдэглэж өнгөрүүлэв.

Read More
31, May 2023
Б.Сувд: Номын баяраар илүү онцлог, содон бүхнийг хүргэхийг зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр гурав дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.

Read More
12, Sep 2022
Б.Сувд: Номын баяр шинэ дарга нарын “ноолдог” талбар болчихоод байна

Номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдтай ярилцлаа.

-Номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг боллоо. Бүгд хүлээн зөвшөөрөх нь сайн ч ковидын тархалтад сонгууль, номын баяр нөлөөлсөн гэж хардахад хүргэсэн муу тал бас байсан даа?

Read More